Даншиг наадам

Даншиг наадам

Улаанбаатар , Сонгинохайрхан

XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бат оршил өргөх даншиг наадмыг анхлан зохион байгуулсан түүхтэй.

Уг даншиг наадамд Монголчууд тэр аяараа оролцож байсан тухай судлаачид дурдсан нь бий. Даншиг гэдэг нь Төвд үг бөгөөд Монголчилбол “Бат- Оршил” гэсэн утгатай.

Даншиг наадмын гол зорилго нь эв найрамдал тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөх юм. Энэ үед Халх Монголчууд долоон хошуунаас өргөх даншиг наадам нь долоон хошуу даншиг наадам болжээ.

Хамгийн сүүлчийн долоон хошуу даншиг наадмыг 1922 онд хийсэн түүхтэй.Мөн Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам юм. Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг нь гадаад болон дотоодын жуулчдын үзэх дуртай наадмын нэг болсон юм.

Даншиг наадмын гол зорилго нь эв найрамдал тул нутгийн ардуудад өглөг өгч, тахил өргөх юм. Энэ үед Халх Монголчууд долоон хошуунаас өргөх даншиг наадам нь долоон хошуу даншиг наадам болжээ.

Хамгийн сүүлчийн долоон хошуу даншиг наадмыг 1922 онд хийсэн түүхтэй.

Мөн Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам юм. Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг нь гадаад болон дотоодын жуулчдын үзэх дуртай наадмын нэг болсон юм.