Улаанбаатар , Сүхбаатар
"Монголын нууц товчоо"-нд өгүүлснээр Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн хэмээн бичсэн байдаг.
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм.
2012 он: 11 сарын 14, Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр
2013 он: 11 сарын 4, 851 жилийн ойн өдөр
2014 он: 11 сарын 23, 852 жилийн ойн өдөр
2015 он: 11 сарын 12, 853 жилийн ойн өдөр
2016 он: 10 сарын 31, 854 жилийн ойн өдөр
2017 он: 11 сарын 19, 855 жилийн ойн өдөр
2018 он: 11 сарын 8, 856 жилийн ойн өдөр
2019 он: 11 сарын 27, 857 жилийн ойн өдөр
2020 он: 11 сарын 16, 858 жилийн ойн өдөр
2021 он: 11 сарын 5, 859 жилийн ойн өдөр
2022 он: 11 сарын 24, 860 жилийн ойн өдөр