Дадал, Хэнтий

Гурван нуурын 4 рашаан

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт, Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно далайн төвшнөөс дээш 1300 метрт оршдог.

Улаанбаатараас Чингис хотоор дайрч явахад 600 км, Өмнөдэлгэр сумаар дайрч явбал 500км явж хүрдэг. 

Уг сувилалд байдаг шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг аж. 
Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой байдаг.
Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй.
Рашаан нь дөрөвдүгээр сарын 20-ноос 11-р сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 500 хүртэлх хүн авах хүчин чадалтай юм.

Шавар эмчилгээ, шилмүүст банн -усан эмчилгээ, физик эмчилгээ, агаар эмчилгээ, бариа засал, зүү төөнүүр, гүүний саам зэрэг эмчилгээтэй байдаг.

Гурван нуурын 4 рашаан

Яагаад очих ёстой вэ?

Эзэн Чингисийн өлгий нутаг, түүхэн дурсгалт газрууд, нутгийн зон олны ёс заншилтай танилцан, байгалийн сайханд саатан морилох газар.

Улаанбаатар

599 km

Гурван нуурын 4 рашаан

Боломжит унаа

Алхалт

787401

Автомашин

9 цаг

Галт тэрэг

-

Онгоц

-