Монголын Клабууд Гоё

15 мин унших · Aug 10, 2022

Entertainment
Монголын Клабууд Гоё

Зугаа цэнгэл хайж буй аялагчид Монголыг заавал очих орны жагсаалтандаа нэмэхийг зөвлөж байна. Учир нь дэлхийг байлдан дагуулж буй сүүлийн үеийн шинэ дуу хөгжмийг Монголын клабуудад мэдрэх боломжтой.

Азийн бусад орнуудад клабдаж үзсэн жуулчид Монголын клабуудын дижи нар нь чадварлаг, европын клабуудынх шиг дуугаралттай, шинэ содон хөгжмийг хангалттай сонсож чадлаа гэдэг. Монголын онцлог бол европ дуугаралтын системтэй, ази маягийн орчны тохижилттой.

Европын клабуудын хувьд дотоод засал бус зөвхөн техникийн чанар, дуугаралт тал дээр илүү анхаардаг бол Азиуд дотоод засалдаа их ач холбогдол өгдөг. Монгол энэ хоёрыг хослуулсан хөгжүүлсэн нь гаднынханд таалагддаг. Монголд Zu club, Choco, Mint, Eon зэрэг сайн клабууд бий.