Шашны Аялал Жуулчлал

15 мин унших · Aug 10, 2022

Culture

Монголд Энэтхэгийн Наландагийн хийдээс уг эхтэй, Очирт хөлгөний ёсны бурхны шашны ёс дэлгэрчээ. 2000 жилийн түүхтэй Монголын буддизмийг хүрээний дэг сургууль буюу Монгол маягаар дэглэсэн нь онц сонирхолтой. Монголд 1937 оноос өмнө 700 орчим сүм хийд байсан боловч тэдгээрээс ихэнхийг социализмын хэлмэгдүүлэлтийн үед устгасан юм. 1990 онд ардчилсан тогтолцооны дараа 1995 онд Монголд 15.000 лам, 230 орчим сүм байна гэж тоологдсон ч хурал номоо хурдаг, байнгын үйл ажиллагаатай нь тийм ч олон биш.

Монголын бурхны шашны урлаг бүхлээрээ Непал, Бутан, Төвдөөс эхтэй Хималайн ай савын соёлын урлагт хамаарах бөгөөд энэ үеийн соёлын охь шим болсон бүтээлүүдийг зөвхөн Монголд ирснээр үзэх боломжтой.

Хятад, Япон, Солонгос, Франц, Герман, Италичууд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байдаг Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей болон Дүрслэх урлагийн музейг хэд хэдэн удаа, маш няхуур үздэг. Учир нь тэнд Монголын бурхны шашны урлагийн бүтээлүүдийн төлөөлөл болох уран баримал, зээгт наамал, танка болон уран зургийн гайхамшигт бүтээлүүд эдгээр музейд сэргээн засварласан эсвэл хуулбар бус цор ганц байдаг үзмэрүүд, эх хувиараа хадгалагдаж, дэлгэгдсэн байдаг. Хэдийгээр, манай шашны урлагийн бүтээлүүд нь барууны сэргэн мандлын үеийн зураачдын бүтээлүүд шиг сайтар судлагдаж, сурталчлагдаж нийтэд танил болоогүй ч урлагийг ойлгодог, өндөр мэдрэмжтэй хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг.

Монголд ирснээр бурхны шашинтай холбоотой Хүрээ цам гэх мэт шашны зан үйлд оролцож, үзмэр үзэж, сүм хийдээр зочлохоос гадна Чингис хаантай холбоотой дурсгалт газар орноор аялах, тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн зан үйл, ёс заншилтай танилцах боломжтой.