Playtime

Playtime

Улаанбаатар , Баянзүрх

Энэхүү наадам нь анх 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эдүгээ 21 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй юм. 

Playtime наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх аялал жуулчлалын хот болгох, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус наадам энэ жил олон гайхалтай уран бүтээлчид, цоо шинэ тайз, асрууд, илүү тав тухтайгаар эргэн иржээ. 

Түүчнлэн энэ оноос эхлэн наадам дөрвөн хоногийн турш зохион байгуулагдахаар болсон ба энэ том шинэчлэлтийг дагаж зөвхөн бүтэн дөрвөн өдрийн тасалбар худалдаалагдах ажээ.