“УЛААНБААТАР” МАРАФОН

“УЛААНБААТАР” МАРАФОН

Улаанбаатар , Чингэлтэй

Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Монголыг хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран "Улаанбаатар марафон 2022" олон улсын гүйлтийн тэмцээнийг 5 дугаар сарын 27-нд зохион байгуулна.

Найм дахь жилдээ зохион байгуулж байгаа уламжлалт “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх гүйлтээр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэд өдөр тутам биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой уралдаан юм. 

Уламжлалт марафон уралдааны 5 км, 1.5 км гүйлтийн бүртгэлийг дүүргүүдийн спорт хороо хийх бол 10 км, 21 км, 42 км гүйлтийн бүртгэлийг Монголын хэт холын марафон гүйлтийн хорооноос зохион байгуулна.