Хөх сувд мөсний баяр

Хөх сувд мөсний баяр

Хөвсгөл , Хатгал

Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "ХӨХ СУВД" мөсний баярыг 2000 оноос хойш 23 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус наадамд жил бүр Монгол дахь дипломат төлөөлөгчид, ОХУ-аас жуулчид оролцдог. Жуулчид ихэвчлэн Хятад, Солонгос, Япон, Германаас ирдэг. 2022 онд тус наадамд гадаад, дотоодын нийт 11253 жуулчин оролцсон байна. Мөсний баярын үеэр Хаан их сарьдаг, Хатан далай ээжийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх мөсөн хотхон байгуулдаг.

Хөтөлбөрийн дагуу мөсний харвааны тэмцээн, тэшүүрийн уралдаан, хурдан морь, олс таталт, тэшүүрийн тэмцээн, шайбтай хоккей, олон үндэстний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, салют, бөөгийн үзүүлбэр.