ХИЙМОРЬ олон улсын морьт харвааны наадам

ХИЙМОРЬ олон улсын морьт харвааны наадам

Улаанбаатар , Хан-Уул

Морьтон ард түмний ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх болон аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, улирлыг уртасгах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой юм.

Зохион байгуулагдах арга хэмжээ:

Морьт харваачдын парад

3-5 төрлийн тэмцээн уралдаан

Уран бүтээлчдийн тоглолт

Галт харвааны үзүүлбэр

Морин дээрх үзүүлбэр

Монгол биелгээ, бүжиг

Морьт харвааны үзүүлбэр