"Дээлтэй Монгол" наадам

"Дээлтэй Монгол" наадам

Улаанбаатар , Сүхбаатар

Энэхүү наадам нь монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Энэ жил 16 дахь удаагаа болох уг наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой тойрон бүжиж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн өргөөгөөр зочлох боломжтой.

Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдийг тодруулдаг уламжлалтай.